Суманд шинээр Спорт заал баригдана

Өнөөдрийн билэгт сайн өдөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах спорт заалны шав тавих ёслол боллоо. 
Шав тавих ёслолд иргэдийн төлөөлөл, сум орон нутгийн удирдлагууд, гүйцэтгэгч байгууллагын удирдлага, ажилчид оролцлоо. Энэхүү спорт заалны хөрөнгийн асуудлыг улсын төсөвт тусгуулан шийдвэрлэж өгсөн аймгаас УИХ-д сонгогдсон гишүүддээ нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэ их өргөөнөөс дэлхийд нэр нь дуурсагдах олон тамирчин төрөх болтугай.