card

ЗАСАГ ДАРГА Ч.ГАНХУЯГ

Чулуунбаатар овогтой Ганхуяг 1985 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл 4, эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. 1993-2003 онд Хайрхандулаан сумын ЕБСургуулийг, 2003-2007 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засаг-Хүн ам зүйч мэргэжлээр төгссөн, 2011 онд Удирдлагын академид суралцан Төрийн удирдлагын менежерээр мэргэшсэн.

2007-2008 онд сумын Монгол шуудан банкны тооцооны төвийн эрхлэгчээр, 2008-2013 онд сумын Засаг даргын орлогчоор, 2013-2016 онд 4-р багийн Засаг даргаар, 2016 оноос сумын Засаг даргаар ажиллаж байна.