card

ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Бургастын буган хөшөө: Өлзийт толгойн далангийн буган хөшөө. Сумын төвөөс баруун урагш 28 км-ын зайтай Ар-Агуйн голын зүүн дэнжид байдаг. Бурхантын өвөлжөөний буган зурагтай хаднууд: Бурхантын буган хөшөө нь сумын төвөөс 16 кмт байдаг. Уг хадны зураг нь маш гоёмсог, босоо хэлбэртэй бугын зурагтай.


Бор ламын агуй: Сумын төвөөс баруун хойш 20км, Даагийн хадны Гурван өндрийн өвөрт байдаг. Уг агуйд даянч лам нар бясалгал үйлддэг байжээ.
Говийн гурван эрэлчин хөшөө: Сумын төвөөс зүүн тийш 12 кмт оршдог. МЭӨ 2-3-р зуунд холбогдоно. Хар, шаргал, хөх, саарал өнгийн 2м орчмын өндөр, 3 босоо чулуунаас бүрдсэн дурсгал юм.

Гозгорын бэлийн буган хөшөө: Энэ хөшөө нь МЭӨ 2-р зууны дурсгал бөгөөд сумын төвөөс 26 кмт байдаг. Дээр нь нар, сар, хос бугыг сийлсэн байдаг.
Дугана буудал: Сумын төвөөс 16 кмт Хар нүдэнгийн талын хойд хэсэгт байдаг. Манжийн үед худалдааны газар Өртөөний төв байсан гэж үздэг.
Мааний үсэгтэй цохио: Уг цохио сумын төвөөс 45 км зайтай, Муруйн баруун салаа Хужиртын эхэнд байрладаг. Юндэн гэвш гэдэг нутагтаа төдийгүй Халхад дээгүүр орох эрдэмтэн лам 1910-1930-аад оны үед энэ нутагт амьдарч байхдаа Дагвачомбын аманд нутагладаг байжээ. Энэ үедээ байгалиас тогтсон цохион дээр “Ума ра базнади Ум мани бадми хум Ум базар ваани” гэж түвдээр язгуурын гурван бурхны тарнийг бичиж рэзсүмгомбын сүмийш бүтээн дахин шүтэж байжээ.
Манцуйт хөшөө: Сумын төвөөс хойш 27кмт Хужиртын эхэнд байдаг, өлгийтэй хүүхэд хэлбэртэй 90 см урт, цээжний өргөн 27 см. Энэхүү хөшөөг нутгийнхан Манцуйт хөшөө гэж нэрлэжээ. Уг хөшөө нь 190 см өндөр, 60 см өргөн, 21 см зузаан, том буган хөшөөний урд ёроолд байрладаг. Хүүхэд ороогоод байхаар болон хүүхэд гаргахгaьдаг байв.

Ногоон хөвийн уяа: Сумын төвөөс 16 кмт байдаг. 30 гаруй адуу багтах зайтай нууцлага газар юм.
Өнц шилүүстэй: Өнц шилүүстэй нь Өшгөгийн нурууны зүүн урд төгсгөлд байдаг. Шилүүстэйн өврийн “Их өтөг“ хэмээх өвөлжөө нь Сайн ноён хан Т. Намнансүрэнгйн төрсөн бууц байжээ.

Увшхай хөшөө: Сумын төвөөс зүүн тийш 12 км зайтай Хайрханы бэлд, суугаа хүний дүрстэй байрлажээ. Өндрөөрөө 70см, өргөнөөрөө 40 см. Уг хөшөөг судлаачид Түрэгийн үед хамрагдах түүхийн дурсгал гэж үздэг. Нутгиийн иргэд ихэд хүндэтггэн шүтдэг бөгөөд жил бүр торго, дурдангаар дээл хийж өмсгөдөг уламжлалтай байгаад нэгэн үе тасалджээ. 1985 онд нэгдлийн мужаан Дамдинпүрэвийн Хорол Хайрхан уулын өвөрт саравч бариад үлдсэн банзаараа энэхүү хөшөөг тойруулан гурван талт модон хана босгосон байна. Эдүгээ хамгаалалт хийж нутгийн олон явуулын аянчин гийчид тахин шүтсээр байна.          

    
Хөгшин тээлийн хөшөөний бичээс: Хөшөө нь 91 см өндөр, 62 см өргөн, 18.5 см зузаан бөгөөд 20 мөр бүхий бичээс, 306 хятад үсэгтэй.
Хувилайн цэргийн хотхон: Хувилай хааны сүрийг бадруулагч цэргийн хот буюу нутгийн ардууд “Хөгшин тээлийн балгас” гэж нэрлэдэг эртний хотын туурь тус сумын Ханхөгшин уулын зүүн талд Тээлийн Их модны аманд бий. Хөшөөний бичээст “Хааны баруун гарын цэргийн мянганы дарга Чан вэй, Чжи Юаний 15 дугаар оны 04 дүгээр сард умар зүг мордож, 10 дугаар сард ирж, хашаа хороо барьж цайз үүсгэн барив” гэж тэмдэглэжээ. Олон жанжин түшмэд хэлэлцэн энэ цэргийн хотод “Сүрийг бадруулагч цэргийн хот” гэж нэр өгсөн бөгөөд хотын өмнө хиймэл нуур байгуулсан тухай энэ бичээсэнд өгүүлжээ. Одоо энэ хотын тууриас барилгын зассан боржин чулуунууд үлдсэн байдаг. Уг байгууламжийн туурийг аймгийн Засаг даргын 1993 оны 451 дүгээр захирамжаар Улсын хамгаалалтанд авсан.
    Амны хоёр талын уулын доод хярыг дагуулан урт гонзгой дөрвөлжин шуудууны сорвитой бөгөөд олон тооны дугуйнууд дотор нь байдаг.

Хужиртын овооны дурсгал:
 Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгал. Сумын төвөөс хойш 20 кмт Хужиртын голын хажууд уул хамраасаа тусгаарлагдан тоогтсон жижигхэн бор толгой дээрх дөрвөн талт өндөр сүрлэг овоо. Овоот толгодын баруун ёроолоос мөнхийн хүйтэн булаг урсч, хужиртын голд нийлнэ. Овоот толгойг тойрон байрласан буган хөшөө, дөрвөлжин булшнууд олноор байдаг.
Чулуу хагалаачийн өвөлжөө: Энэ өвөлжөө нь Ханхөгшин уулын зүүн тал, Тээлийн Их модны эхэнд байдаг. Энд сайн ноён хан Намнансүрэнгийн эцэг догшин цоохор ноён Төгс-Очир өвөлждөг байжээ. Урдхан хөмөг дотор Улсын начин Жанцандорж намар оройны шуурганаар тугалдаа халхавч хийхээр зөөж авчирч босгосон гэх том хавтгай босоо хаднууд бий.