card

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1963 онд 2 ажилчин, 10 хүүхэдтэй                “Шинэ ялалт” нэгдлийн хөрөнгөөр үүсгэн байгуулагдаж байсан ба Улсын төсвөөр 1973 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай 350.0 сая төгрөгний өртөгтэй барилга ашиглалтанд орсон.

      2022 оны байдлаар 13–н багш, ажилтантай, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаж Бага, Дунд, Бэлтгэл гэсэн 3-н бүлэгт 120 гаруй хүүхдийг сурган хөгжүүлж, Сургуулийн өмнөх боловсролыг олгон ажиллаж байна.

Мөн 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэмэлт 2 бүлэг болон Урлаг заалны өргөтгөл баригдаж ашиглалтанд ороход бэлэн болж байна.

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, сургалтын орчинг орчин цагийн сургалтын шинэ хөтөлбөрт нийцүүлэн тохижуулах, арга барилаа сайжруулж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд анхаарч амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.

Цэцэрлэгт хамрагдаагүй хөдөөгийн 5 багийн малчдын хүүхдүүдэд сургалтын гарын авлага тараах материалыг бэлдэн зуны амралтын цагаар гэр цэцэрлэгийг ажиллуулж хүүхдүүдийн авьяас чадвар бусадтай харилцах харилцаа танин мэдэхгүйг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч Сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг зохион байгуулснаар тус цэцэрлэгийн хамран сургалт 75 хувьд хүрч, өмнөх оноос 25 хувиар ахисан байна.

 

Бүлгийн багш нар хүүхэд  “Тоглонгоо хөгжих” сургалтын орчинг өөрийн онцлог давуу талаа ашиглан анги танхимаа зохиомж хэлбэрээр тохижуулан ажиллаж байна. Мөн Багш бүр хүүхэд нэг бүрийн гарааны үнэлгээг хийж, чадвар чадамжаар нь судлан ажиглалт тэмдэглэлийг тогтмол хөтлөн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

 

БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТААС :

  • Сумын тэргүүний байгууллага хамт олон 2017, 2019 он
  • Хүүхдэд ээлтэй байгууллага хамт олон  2014, 2016 он
  • Ёс зүйтэй хамт олон 2015 он
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын II, III дугаар зэргийн болзолыг 2018, 2020 онуудад тус тус хангаж шилдэг байгууллагаар шалгарч байсан.

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй байлгах зорилгоор эцэг эх, иргэд олон нийтэд бүлэг бүрийн өдрийн үйл ажиллагааг камерийн бичлэгээр хянах боломжийг бүрдүүлсэн.

 

 

            Хайрхандулаан сумын Д.Хорлоо эрхлэгчтэй          

Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон

2023 он