card

Хайрхандулаан сумын хөгжлийн АЛСЫН ХАРАА

Хүний хөгжил, уламжлалт ёс заншлаа эрхэмлэн дээдэлсэн, мал аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц эрчимтэй хөгжсөн, эдийн засгийн чадавхи бүхий байгальд ээлтэй эко сум байх.

Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл

Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулан хөгжүүлэх явдлыг сумын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар-чиглэл гэж үзнэ. Орон нутгийн нөөцөд суурилсан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийг чухалчилдаг.

Сумын хөгжилд баримтлах зарчим

1. Ардчилсан, шударга ёс, хүний эрх эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах

2. Сумынхаа хөгжилд иргэн бүр хувь нэмрээ оруулах, манлайлах

3. Бүх талын түншлэлд суурилах

4. Хөрөнгө, нөөцийг бүрдүүлэх, хуваарилахдаа ил тод байдлыг хангах

5. Нөхцөл байдлын өөрчлөлтөд уян хатан зохицох чадамжтай байх 6. Бүх шатанд хуулиа дээдлэх, хариуцлага хүлээх чадвартай байх