ХАЙРХАНДУЛААН СУМЫН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
- 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дараах 2 нэгж талбарт ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА нь сумын засаг даргын 2026-03-04-ний өдрийн "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай" А/15 дугаар захирамжийг үндэслэн 2026 оны 04-р сарын 06-ны өдөр цахимаар зохион байгуулагдана.http://mle.mn/auction.
- Оролцогчид 2026 оны 04 дугаар сарын 06-ны 09:00 цагаас 04 дугаар сарын 06-ны 15:00 цаг хүртэл үнийн санал өгнө.
✅Оролцогчид “Газрын цахим бирж” http://mle.mn вэб сайтад дараах материалыг бүртгүүлнэ:
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- Дэнчин төлсөн баримт / 100101055405 Өв.Хайрхандулаан ЗДТГ н.с тоот дансанд/,
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хураамжийн нэхэмжлэлийг / itax.mta.mn/ үүсгэж Өв.Ха Улсын тэмдэгтийн хураамж 100101000941 тоот дансанд/,
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл,
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.
Холбоо барих: 91118851