ТАЛАРХАЛ

ТАЛАРХАЛ

Хүүхдийн боловсрол бол зөвхөн сургууль төдийгүй эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурладаг. Сургуулийн аливаа ажил бүхэн эцэг эхчүүд та бүхний идэвхи, оролцооны хүчээр амжилттай явагдаж та бидний хамтын зүтгэлээр хүүхэд бүрийн ирээдүй гэрэл гэгээтэй байх болно. Саяхан болж өнгөрсөн бие даалтын 7 хоногийн үеэр явагдсан сургуулийн аварга шалгаруулах Математикийн олимпиадыг ивээн тэтгэсэн 3-р багийн малчин П. Батжаргалын гэр бүл, Урлагийн наадмын медаль, өргөмжлөлийг ивээн тэтгэсэн 4-р багийн малчин Б. Ган-Очирын гэр бүл, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний медаль, цомыг ивээн тэтгэсэн 3-р багийн малчин А. Батхуягийн гэр бүл, мөн сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын хөгжилд 2 хонь хандивласан 4-р багийн малчин Н. Баатарбаярын гэр бүл, 1.3 сая төгрөг хандивласан 2-р багийн малчин Б. Буянбаярын гэр бүл, сурагчдад зориулж 35 литр тараг хандивласан 1-р багийн малчин Б. Батцэрэнгийн гэр бүлд сургуулийнхаа нийт хамт олон, нийт суралцагчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье. Та бүхний эх орны, сум орны ирээдүй болсон хойч үеийнхнийхээ төлөө хийж буй сайн үйлс, сайхан сэтгэлийн үр ерөөлөөр дэлгэрч буян болж ирэх нь гарцаагүй ээ. Эцэг эхчүүд та бүхэндээ баярлалаа.

Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.