ХАЙРХАНДУЛААН СУМЫН ЕБС -ИЙН "ШАТРЫН БАГИЙН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
12-р ангийн нэрэмжит Сургуулийн ШАТРЫН БАГИЙН АВАРГА шалгаруулах тэмцээнд нийт 19 багийн 4-12-р ангийн 95 сурагчид оролцож оюун ухаан, авьяас чадвараа дайчлан амжилттай оролцлоо.
4-8-р ангийн ангилалд:
- Тэргүүн байр: 8А ангийн сурагч Т.Баатарцогт ахлагчтай 1-р баг.
- Дэд байр: 7А ангийн сурагч М.Юмчин ахлагчтай 1-р баг.
- Гутгаар байр: 8А ангийн сурагч П.Амартүвшин ахлагчтай 3-р баг
9-12-р ангийн ангилалд:
- Тэргүүн байр: 12-р ангийн сурагч Г.Буянжаргал ахлагчтай 2-р баг
- Дэд байр: 12-р ангийн сурагч Д.Батцэрэн ахлагчтай 1-р баг.
- Гутгаар байр: 11-р ангийн сурагч Д.Баатарцогт ахлагчтай баг
Дунд ангийн Шилдэг эрэгтэй тоглогчоор
- 5А ангийн сурагч А.Батдэлгэрэнгүй,
Шилдэг эмэгтэй тоглогчоор
- 8А ангийн сурагч Ч.Анх-Эгшиглэн,
Өсөх ирээдүйтэй тоглогчоор
- 5А ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ.
Ахлах ангийн Шилдэг эрэгтэй тоглогчоор
- 11-р ангийн сурагч Д.Баатарцогт,
Шилдэг эмэгтэй тоглогчоор
- 12-р ангийн сурагч Г.Буянжаргал нар шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж сурлага, урлаг,спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Мөн уг тэмцээнийг амжилттай зохион байгуулсан эцэг эхчүүд, 12-р ангийн сурагчдадаа талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.