"Соёлын орон зай-Бидний орчин" бүтээлч аянны хүрээнд Хайрхандулаан сумын Соёлын төвөөс санаачлан Баруун бүсийн сумдын Соёлын ажилтнуудын нэгдсэн өдөрлөгийн хүрээнд дараах ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

  • “СОЁЛЫН ОРОН ЗАЙ-БИДНИЙ ОРЧИН” бүтээлч аяны хүрээнд видео контент бэлтгэх
  • “Соёл түгээе” аяны хүрээнд Сумын иргэдэд урлагийн тоглолт, үдэшлэг зохион байгуулах
  • Спортын олон төрөлт тэмцээн \Гар бөмбөг, Үндэсний шагайн Цуваа харваа, Дартс, Буухиа\ тэмцээн зэргийг соёлын ажилтнуудын дунд зохион байгуулсан. Уг арга хэмжээнд Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан зэрэг Соёлын төвийн албан хаагчид оролцлоо. Уг арга хэмжээг дэмжин ажилласан сум орон нутгийн удирдлага, Төсвийн байгууллагууд, иргэд та бүхэндээ баярлалаа.