Номын өдөрлөг

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН ГИШҮҮН, ЗОХИОЛЧ Б.ЖАМБАЛСҮРЭНГИЙН НАМТАР, УРАН БҮТЭЭЛ


Бүддоржийн Жамбалсүрэн нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. 1970 онд Хайрхандулаан ЕБС-н сургуульд 8-р анги дүүргэж тэрбээр ХААДС, УХИнститут төгссөн. Малын их эмч, сэтгүүлч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр. ХАА-н хүрээлэнд Эрдэм шинжилгээний дэд ажилтан ,Өвөрхангай аймгийн мал эмнэлэгийн АЦС-ын эрхлэгч, Арвайхээр хотын хот тохижуулах албаны дарга, Хайрхандулаан сумын засаг дарга, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ахлах байцаагч,”Баянзүрх ”Нэгдсэн Эмнэлэг “МНМ” ХХК -ны гүйцэтгэх захирал, “Нийслэл таймс” сонин болон Түмний телевизэд сурвалжилгач, сэтгүүлчээр арав гаруй жил ажилласан бөгөөд ”Миний нээсэн ертөнц”, ”Дархан аварга”,”Дэлхийн хэлтэрхий”,“Наргиантай дурсамж”,” Дэлхий хилэгнэх цагаар” хошин шог, “Босуул” тууж,өгүүллэгийн ном бичиж хэвлүүлсэн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн,зохиолч. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медальболон Тусгаар тогтнолын одон, Ардын хувьсгалын 70, 80,90, 100 жилийн ойн медалиар шагнагдсан. Соёлын болон Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Х.Х.АА-н тэргүүний ажилтан,Эүүлийг хамгаалахын  болон Банк,санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.МСЭ-ийн “Ган үзэгтэн” шагналтай.

Энэхүү өдөрлөгт:

МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Нацагийн Даваадаш

Утга зохиолын шагналт зохиолч Д.Мянганзам

МЗЭ-н шагналт зохиолч М.Билэгсайхан

Монгол киноны нэрт зураглаач Б.Лхагвадорж  нар оролцлоо.

Номын өдөрлөгийг угтан "Би шүлэгч хүүхэд" уралдаанд 4-7 анги, 8-12 ангийн хүүхдүүд дунд нийт 50 гаруй шүлэг ирүүлсэнээс:

Бага ангийн ангилалд:

Тэргүүн байр - 7А ангийн сурагч Ц.Баясахцэнгэл

Дэд байр - 5Б ангийн сурагч Ш.Ариун-Очир

Гутгаар байр - 5А ангийн сурагч Н.Энхриймаа

Дунд ахлах ангийн ангилалд:

Тэргүүн байр- 10А ангийн сурагч Б.Цэлмүүн

Дэд байр -8А ангийн сурагч П.Баясгалан

Гутгаар байр - 11А ангийн сурагч Мөнхцэцэг тус тус байр эзлэсэн.