Сумын Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд 2025.06.04 -ны өдрөөс 2025.06.10 хооронд малын хагас жилийн түүвэр тооллого амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна.
Хайрхандулаан сум 2025 оны хагас жилийн түүвэр тооллогоор багаас өрх сонгогдон тооллогод хамрагдлаа.
. Хагас жилийн тооллогын үеэр сумын удирдлагууд, багийн дарга нар айл өрхүүдээр орж иргэдийн санал, хүсэлтийг сонсох, сум орон нутгийн мэдээ мэдээлэл өгөх,багийн хурлын зар хүргэх, татвар- хураамжийн ноогдол өгөх, овоо тахилгын зар хүргэх, галзуу өвчний талаар анхааруулга мэдээлэл өгөх, зарим багт эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
. Сумын хэмжээнд зуншлага сайхан болж байна. Хавар оторт явсан 10 гаруй өрх нутагтаа эргэн ирж зусаж байна.
. Засаг даргын Тамгын газар