СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “АДУУЧИН” ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Залуучуудын салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний биелэлтийг хангах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, залуучуудын соёлын фестевалийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой Хайрхандулаан сумын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнийг Эмээлтийн 3-р баг, Марзатын 6-р багуудын нэрэмжит болон 2025 оны 07 сарын 02 ны өдөр зохион байгуулагдлаа.

. "АДУУЧИН ТЭМЦЭЭН " өндөр зохион байгуулалттай өргөн дэлгэр сайхан боллоо. Нийт 64 адуучин оролцож эхний 3 байрт шалгарсан адуучид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

.

. “Адуучин” тэмцээнийг 18-44 насны адуучдын дунд уурга, ташуур шүүрэх, морьтой шургуу, явган шургуу, эмнэг булгиулах, 45-с дээш насны адуучдын дунд морьтой шургуу, явган шургуу буруу зөв талаар уургалж бугуйлдах төрлөөр зохион байгуулсан.

Тэмцээний 18-44 насны ангилалд ;

Батмэндийн Нямбаяр “Тэргүүн” байр, Өргөмжлөл, тууз, медаль, 1,000,000 төгрөг

Болдбаатарын Батжаргал “Дэд” байр Өргөмжлөл, медаль, 600,000 төгрөг

Батжаргалын Базаррагчаа “Гутгаар” Өргөмжлөл, медаль, 400,000 төгрөг

Батмэндийн Нямбаатар “Тусгай” байр Өргөмжлөл, 200,000 төгрөг

Очирхуягийн Эрдэнэбат “Тусгай” байр Өргөмжлөл, 200,000 төгрөг

45-с дээш насны ангилалд ;

Амгалангийн Чойнорсүрэн “Тэргүүн” байр, Өргөмлөл, медаль, 300,000 төгрөг

Амгалангийн Болдбаатар “Дэд” байр Өргөмлөл, медаль, 200,000 төгрөг

Ренчиндоржийн Тогоонайм “Гутгаар” байр Өргөмлөл, медаль, 150,000 төгрөг

Тус тэмцээнийг дараах иргэд, төлөөлөгч нар ивээн тэтгэлээ.

Ивээн тэтгэгчид;

Засаг дарга Пүрэвдоржийн Алтанган 1,000,000 төгрөг, тэмцээний тэргүүн байрыг Эмээлт 3-р багийн малчин Батмөнхийн Отгонбанди 1,000,000 төгрөгөөр, Эмээлт 3-р багийн төлөөлөгч Төмөрбаатарын Мөнхтогтох 500,000 төгрөгөөр, Эмээлт 3-р багийн малчин Даваадоржийн Баярсүрэн 500,000 төгрөгөөр, Эмээлт 3-р багийн төлөөлөгч Даваасамбуугийн Очиржанцан, 500,000 төгрөгөөр, ИТХ-ын төлөөлөгч Баяртогоогийн Түмэнжаргал 300,000 төгрөг, Эмээлт 3-р багийн малчин Адьяасүрэнгийн Манал 500,000 төгрөг, айргаар, Эмээлт 3-р багийн малчин Очирхуягийн Эрдэнэбат 400,000 төгрөгөөр, Эмээлт 3-р багийн малчин Баяртогоогийн Түмэнжаргал 300,000 төгрөгөөр, Эмээлт 3-р багийн малчин Галсангийн Ганбаатар 300,000 төгрөгөөр, Марзат 6-р багийн малчин Цэрэндолгорын Мөнхбат 400,000 төгрөгөөр, Хаан банкны эрхлэгч Бямбажаргалын Сангиа-Еши 200,000 төгрөгөөр, , Марзат 6-р багийн малчин Магваанренчингийн Догсом 200,000 төгрөг, 6-р багийн төлөөлөгч Цэрэнлхагвын Пүрэвдавга 200,000 төгрөгөөр, Эмээлт 3-р багийн малчин Доржготовын Батбаяр 1 хонь, Дагдандоржийн Батмэнд 1 хонь, Арвайнхээр сумын Бэрээнэнгийн Очирпүрэв 1 хонь, Амгалангийн Болдбаатар Анонсоор ивээн тэтгэлээ.

. Хүн бүрийг Адууны Лха таван тэнгэр ивээж яваг ээ.

Засаг даргын Тамгын газар 

.