Төрийн албаны тухай хуулын 65-р зүйлийн 65,6 дахь хэсэг,66-р зүйлийн 66.1.6 66.1.10 дахь заалт Монгол хэлний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт Улсын их хурлын 2019 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн 17-р тогтоолоор батлагдсан "ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ"-н 3.1.5 дэх заалтыг тус тус үндэслэн Багш ажилчдын монгол бичгийн мэдлэг мэдээлэл, унших бичих ур чадварыг сайжруулах зорилгоор ЕБС-н Монгол хэл бичгийн багш Ш.Шийлэгпүрэвтэй хамтран 14 хоногийн хугацаатай 2 удаагийн сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.Сургалтын үндсэн чиглэл нь бичих, унших, үгийн галиг, компьютерын шивэлт, гэх мэт чиглэлүүдээр сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан ба цаашид сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн байгууллагын дотоод хаягжилтыг монгол болон крилл бичгээр бүрэн хаягжуулсан ба байгууллагын дотоод тохижилтонд монгол бичгийн булан байгуулахаар ажиллаж байна.Энэ дашрамд сургалтын үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулсан Багш Д.Шийлэгпүрэв танд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
