СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР

Хайрхандулаан сумын ЗДТГ, төсвийн байгууллагуудын гэр бүлийн зөвлөлөөс гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг эрхэмлэн, өвөг дээдсийнхээ ёс уламжлалыг хүндэтгэх, үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлэх, ард олондоо үлгэр дуурайлал үзүүлсэн гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх зорилгоор “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд гэр бүлүүдийн нөхөрсөг харилцааг сайжруулж, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор албан байгууллагууд болон сумын 6 баг тус бүрээс гэр бүлийн төлөөллүүдийг оролцуулан сургалт, хэлэлцүүлэг, үдшийн цэнгүүний арга хэмжээг зохион байгууллаа.

ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨНД НИЙТ 32 ГЭР БҮЛ ОРОЛЦЛОО.

- НИЙГМИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТЭН Ө. ЭНХТУЯА "ЖЕНДЕР БИДНИЙ АМЬДРАЛД"

- ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Г. ӨНӨРБУЛАГ "ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИАР"

- ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Г. ӨНӨБОЛД "ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭН" сэдвүүдээр сургалт явууллаа.

Зөвлөгөөний үеэр 3 үеийн гэр бүлийн төлөөллүүд "Амьдралын туршлага", "Гэр бүлийн үнэ цэн, үнэт зүйл"-ийн талаар санал бодлоо илэрхийлж, ярилцлага өрнүүллээ.

Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн гэр бүлүүд 5 багт хуваагдан доорх сэдвүүдийн талаар үзэл бодлоо илэрхийлэн ярилцаж, санал санаачилгуудыг дэвшүүлсэн.

- Санхүүгийн асуудал

- Нийгмийн асуудал /урлаг, спорт/

- Эрүүл мэндийн асууд

- Сум орон нутагт амьдрахын давуу болон сул тал

- Гэр бүлийн боловсролын асуудал

Дээрх асуудлуудын хүрээнд гарсан санал асуултуудын хүрээнд ЗДТГ, ИТХ, ЕБС, ЭМТ, Соёлын төв зэрэг байгууллагуудын удирдлага болон төлөөллүүд холбогдох чиглэлийн дагуу хариултыг өгч, сум орон бодлогын түвшинд сайжруулж, хэрэгжүүлэх зүйлсийн талаар болон дээд шатны байгууллагуудад уламжлах асуудлуудыг хэлэлцэж, оролцогчдын санал бодлыг сонслоо.

Соёлын төвөөс үдшийн цэнгүүнийг зохион явуулж, арга хэмжээний үеэр байгууллага тус бүрээс урлагийн мэндчилгээ дэвшүүлж, "ГЭРЛЭЛТИЙН БАТЛАХ" гардуулах ёслол болж, зөвлөгөөнд оролцогч гэр бүлүүдийн дунд караоке тэмцээн болон хөгжөөнт тэмцээнүүд зохиогдож, гэр бүлүүд идэвхтэй оролцлоо.

Мөн зөвлөгөөний үйл ажиллагааг дэмжин 1 хониор ивээн тэтгэж оролцсон Шоовдорын Бундхоролын гэр бүлд талархал илэрхийлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР