Монгол цэргийн өдөр, монгол улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ойд зориулсан Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дэргэдэх Цэргийн штаб, Хайрхандулаан сумын Соёлын төвийн хамтран зохион байгуулсан “Эх орон танаа 2025” цэргийн дуу дуулаачдын X дүгээр уралдааныг өвөрхангай аймгийн Хөгжимт лрамын театрт 2025.03.12-нд амжиллттай зохион байгуулагдлаа. 🎤🎤🎤🎤🎤🎤

Тус уралдаан нь иргэдэд цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, цэргийн сэдэвт дуу шүлэг, яруу найргийг сурталчлах, эх орон газар нутгаа дээдлэх үзлийг төрүүлэх, урлаг уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгоход оршсон болно.

Уралдаанд Өвөрхангай аймгаас  Арвайхээрийн IY цэцэрлэг, X цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дотоодын цэргийн 833-р анги, 256-р цэогийн анги, Есөнзүйл сум, Богд сум, Төгрөг сум, Хайрхандулаан сумдын 17 авъяастан ая дуугаа өргөн оролцсон болно.

Тус уралдаан нь 2 үе шаттай явагдаж Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрын дуучин СТАжилтан Чимэдрэгзэн, найруулагч Э.Дашзэвгэ, хайрхандулаан сумын хөгжмийн багш, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваадорж нар шүүж явуулсан байна.      

Тус уралдаанд:

  • I байр; 256-р анги О_Батдорж
  • II байр; Богд сум Б.Түвшинжаргал
  • III байр; Есөнзүйл сум Б.Бат-Эрдэнэ
  • Тусгай байр; Дотоодын 833-р анги С.Бундсүрэн нар шагналт байруудад шалгарлаа. 👏👏👏👏👏

“Эх орон танаа 2025” цэргийн дууны аймгийн X уралдааны зардалд нийт 1.600.000 төгрөг зарцуулсан байна. Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дэргэдэх Цэргийн штаб 900.000 төгрөг, Хайрхандулаан сумын Соёлын төв 700.000 төгрөгийг тус тус гаргасан болно.