НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Ажил олгогч, даатгуулагч таньд зөвлөн тусалъя" сарын аяны хүрээнд 2025.04.21-ний өдөр Тарагт сумын соёлын төвд нээлттэй хаалганы өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулж нийт 110 иргэд даатгуулагчдад ажилласан жил шалгах, тэтгэврийн материал бүрдүүлэх, тэтгэмжийн хүсэлт илгээх, сайн дурын даатгалын зөвлөгөө мэдээлэл өгч зөвлөн туслах үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэж ажиллалаа.

Явуулын үйлчилгээг хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт ажлын байран дээр очиж хүргэн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчиллаа.

Уг өдөрлөг, явуулын үйлчилгээг Тарагт, Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан сумдын байцаагч мэргэжилтнүүд хамтран зохион байгууллаа.