Хичээл зүтгэл- Амжилтын үндэс гэдгийг мөрдлөг болгон 6-р ангиасаа л энэ олимпиадад бэлтгэж эхэлсэн шавь Б.Золзаяа, багш Д.Шийлэгпүрэв нарын амжилтын буухиа үргэлжилсээр...
Сурагч Баярсүрэнгийн Золзаяа нь Өвөрхангай аймгийн Монгол бичгийн олимпиадын мөнгө, Монгол хэлний олимпиадын алтан медаль авч амжилттай оролцсон. Монгол бичгийн улсын 54-р олимпиадад багш Дашдондовын Шийлэгпүрэвийн шавь 12-р ангийн сурагч улсын "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртсэн сайхан амжилт гаргалаа. Сургуулийн түүхэн дэх анхны улсын олимпиадын медаль болж түүхэнд бичигдэж үлдлээ. Үнэхээр бахархалтай сайхан байна. Та хоёртоо эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье .
Суруулийн захиргаа