Амжилтын буухиа үргэлжилсээр...
9а ангийн сурагч М.Гангамаа нь Өвөрхангай аймгийн "Уран жиргээ-2025" алтан медаль хүртлээ. 4 сарын 10-нд Улаанбаатар хотноо Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Ж. Дашдондог агсаны нэрэмжит болон зохиогдсон "Уран жиргээ-2025" уран уншлагын улсын уралдаанд багш Ч. Ганчимэгийн шавь 9-р ангийн сурагч М. Гангамаа уран яруу үг хэллэг, утга уянга төгөлдөр зохиол, шүлгийн сонголтоороо аймаг аймгийн хүүхдүүдийг ардаа орхисоор "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртлээ. Багш, шавь хоёртоо баяр хүргэж, цаашдынх нь сурлага, хөдөлмөр, уралдаан тэмцээнд нь улам их амжилтыг хүсье. Бахархалтай сайхан байна.
Сургуулийн захиргаа