Монгол Улсын гавьяат багш Г.Мягмар багшийн нэрэмжит математикийн олимпиад

2025 оны 4 сарын 21-ны өдөр Монгол улсын гавьяат багш Г. Мягмарын нэрэмжит Математикийн уралдаан 6 ангиллаар зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Нийт 90 сурагч оролцож ангилал тус бүрд эхний 3 байр эзэлж гавьяат багшийн гараас шагнал хүртлээ. Уг олимпиадыг сарын өмнө бодох ном, чиглэлийг тодорхой болгож багш нарт нь сурагчдаа бэлтгэх чиглэл өгсөн билээ. Хамгийн гол ололт нь олимпиад явагдсаны дараа олимпиадад ирсэн бүх бодлогын бодолт, аргачлалыг олимпиадад оролцсон бүх сурагчид, бага ангийн багш нар, математикийн багш нарт бодож тайлбарлаж 4 цагийн сургалт явуулсан нь сурагчдын мэдлэгийг тэлэх, дараагийн олимпиадад бэлтгэхэд үр өгөөжтэй байлаа. Гавьяат багшийнхаа гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.