Дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдлаа
Сумын Засаг даргын 2024 оны А/135, А/136 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг цахим болон танхимын хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
#2024-17055: Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 0,13 га газрын дуудлага худалдаа анхны үнэ 1040000 төгрөгөөс эхлэн 1240000 төгрөгөөр,
#2024-17056: Шатахуун түгээх станцын зориулалтаар 0,3 га газрын дуудлага анхны үнэ 2400000 төгрөгөөс эхлэн 2500000 төгрөгөөр,
#2024-17058: Дулаан үйлдвэрлэлийн зориулалтаар 0,0747 га газрын анхны үнэ 597600 төгрөгөөс эхлэн 650000 төгрөгөөр тус тус худалдагдсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс авна уу.