ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.

- Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ой, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн  өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ын үйл ажиллагааг Хайрхандулаан сумын ЗДТГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай  зохион байгууллаа.

- Андгай өргөх ёслолд сумын  Засаг дарга П.Алтанган, ЗДТГ-ын холбогдох албан хаагчид  оролцож, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүддээ баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлсэн юм. 

Мөн иргэний андгай өргөж буй хүүхдүүдэд 11А ангийн сурагч Ж.Насанжаргал " Иргэний тангараг- Хариуцлагатай иргэний эхлэл" илтгэл тавьсан билээ.

- Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг уламжлалтай.

- Иргэний андгай өргөх ёслолд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын "Хайрхан"  сургуулийн 16 настнуудын төлөөлөл болох  19  хүүхэд “Иргэний андгай” өргөн иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.

ТА БҮХЭНДЭЭ УЛС ТУНХАГЛАСНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.