✅2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дараах 2 нэгж талбарт ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА нь сумын засаг даргын 2024.10.21-ний өдрийн "Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа дахин зохион байгуулах тухай" А/135 дугаар захирамжийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цаг хүртэл цахимаар зохион байгуулагдана.
БҮРТГЭЛ:
Оролцогчид 2024 оны 11 дүгээр сарын 15-ны 9:00 цагаас 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15:00 цаг хүртэл “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтад бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт / Өв.Хайрхандулаан ЗДТГ н.с 100101055405 /,
3.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хураамжийн нэхэмжлэлийг / itax.mta.mn/ үүсгэж Өв.Ха Улсын тэмдэгтийн хураамж 100101000941 тоот дансанд/
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, ХАЙРХАНДУЛААН СУМЫН ЗДТГ
Холбоо барих утас: 91118851
Дэлгэрэнгүй мэдээллийн дараах холбоосоор авна уу. https://mle.mn/#/home