Нутгийн хөрсөнд хөдөлмөр, сэтгэлээ шингээн тарьсан шинэхэн ургацын төмс, хүнсний ногоо, буянт малын арвин сүүгээр боловсруулсан төрөл бүрийн цагаан идээ тэргүүтэй малчид, тариаланчид, өрхийн үйлдвэрлэгчидийн хөдөлмөрийн үр шимээр баялаг намрын ногоон өдрүүд буюу "Хайрхандулаанд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа сумын Соёлын төвд 2024-09-18-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг үзэсгэлэнд нийт 11 өрх, хоршоо оролцсоноос:
Сумын шилдэг цагаан идээ үйлдвэрлэгч өрхөөр
Нарт 2 дугаар багийн малчин Б.Галбадрахын гэр бүл
Нарт 2дугаар багийн малчин Ц.Дарамбазарын гэр бүл
Марзат 6 дугаар багийн малчин М.Дашбурамын гэр бүл
Сумын шилдэг тариаланч өрхөөр
Марзат 6 дугаар багийн тариаланч Л.Төгс-Очирын гэр бүл
Марзат 6 дугаар багийн тариаланч Ц.Түвшинжаргалын гэр бүл
Марзатын 6 дугаар багийн тариаланч Л.Чулуунбаатарын гэр бүл
Сумын шилдэг үйлдвэрлэгч өрхөөр Марзатын 6 дугаар багийн Б.Төмөр-Очирын гэр бүл нар шалгарлаа.