"Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил" зорилтот жилийн хүрээнд сумын Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар сумын Засаг даргын Тамгын газар хамтран "Газрын харилцааны цахим шилжилт" нээлттэй өдөрлөгийг 2024-09-24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд давхардсан тоогоор 75 иргэн хамрагдсан бөгөөд 35 иргэн газрын харилцаатай холбоотой өргөдөл хүсэлт илгээж шийдвэрлүүлсэн. Мөн иргэд www.egazar.gov.mn газрын харилцааны цахим системд бүртгэл үүсгэх, нэвтрэх, үйлчилгээ авах, egazar, emongolia зэрэг аплекейшн ашиглан цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээг авах заавар зөвлөгөө авч ашиглаж байна.