ОНХС-н 46,1 сая төгрөгийн хөрөнгөөр “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны тоног төхөөрөмж нэмэгдүүлэх” ӨВАХДСЗДТГ/202401003 тендерийг амжилттай зохион байгуулж гүйцэтгэгчээр “Люминиус вайе” ХХК шалгарсан. Уг төслөөр үдийн цайны өрөөнд 1, 2-р хоолны тогоо, хөргөгч, хөлдөөгч, тавиур тавилга, махны машин, холигч бутлагч, будаа агшаагч, уураар жигнэгч, халуун баригч, дамжлагын угаалтуур, ногоо цэвэрлэгч, хэрчигч, аяга, халбага, таваг, жин, сандал зэрэг 28 нэр төрлийн тоног төхөөрөмжийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авч ашиглалтанд орууллаа. Ингэснээр үдийн хоол үйлдвэрлэлийн чанар сайжран, хоол үйлдвэрлэлийн стандартад нийцсэн ажлын байртай болж бага ангийн сурагчдад амт чанар сайтай хоолоор үйлчлэх боломж бүрдэж байна.