Цахим сургалт, мэдээлийн өрөөг тохижууллаа

Орон нутгийн хөгжлийн сангийн 93 сая төгрөгийн хөрөнгөөр "Цахим сургалт мэдээллийн өрөөг тохижуулах" ӨВАХДСЗДТГ/202401009 тендерийг амжилттай зохион байгуулж гүйцэтгэгчээр "Нэкст Женерейшн Технологи" ХХК шалгарсан. Уг ажлыг гэрээний хугацаанд чанартай гүйцэтгэсэн ба сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн техникийн тодорхойлолтын дагуу хүлээн авч ашиглалтанд оруулсан. Энэхүү цахим сургалт, мэдээллийн өрөө нь иргэд олон нийтэд нээлттэй бөгөөд цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар болон хууль эрх зүй, бусад чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулагдаж байна.