card

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАЙРХАНДУЛААН СУМ

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Хайрхандулаан сум нь үе залгамжилсан Халхын сайн ноёны хошууны гол сум. Их хамжлагынхан болоод зүүн сумын хагасыг хамарсан нутаг бөгөөд 1921 оны Ардын хувьсгалын дараа  нутаг хошууны нэрийг өөрчлөхөд Доной бэйсийн саналаар үе дамжсан Сайн ноёны шүтээн байсан Хан хөгшин уулаараа нутаг хошуугаа нэрлүүлсэн, ард түмэн нь үе үеэрээ амьдран буй хангай, хээр хосолсон нутаг юм.

Засаг захиргааны шинэ зохион байгуулалт явагдсан 1931 онд Өвөрхангай аймаг байгуулахад 7 сумыг нэгтгэж Хайрхандулаан, Гүннарийн гэсэн 2 сум болгон байгуулсан байна. Гүннарийн сумыг 1961 онд Хайрхандулаан суманд нэгтгэжээ.

Газар зүйн байршил

Хайрхандулаан сум нь Өвөрхангай аймгийн нутгийн баруун хэсэгт, баруун урд талаараа Нарийнтээл, хойд талаараа Уянга, зүүн талаараа Тарагт, урд талаараа Гучин-ус сумтай хиллэж, Хангай нурууны өвөр, тал хээрийн бүсэд далайн төвшнөөс дээш 2000 - 2978 м  өндөрт өргөгдсөн, 413,8 мянган кв.м газар нутгийг эзлэн оршдог Сумын төв Марзат Улаанбаатар хотоос 503 км, аймгийн төвөөс 75 км зайтай.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог.Далайн түвшнээс дээш 1900 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангайн нурууны уулсын бүсэд багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 3-4 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий хангайхээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Уур амьсгалын хувьд их газрын эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн 3 жилийн дунджаар хур тунадасны хэмжээ 143,7 мм, гантай жилийн тунадас 77,3 мм байна. Монгол орны уур амьсгалын мужлалын хувьд авч үзвэл сумын нутгийн ихэнх хэсэг нь хуурайдуу сэрүүхэн зунтай, өвөлдөө цас ихтэй байдаг.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 413770.0 га

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь  101.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2.2 сая төгрөг, аймаг, сумын өөрийн орлого 99.1 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 288.5 сая төгрөг байна. Нийт зардлын  63.0 хувь нь цалин,  7.0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл,  19.4 хувийг урсгал шилжүүлэг, 10.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн үйл ажиллагаа явуулж 69.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2.2 сая, аймагт 71.4 сая, орон нутагт 27.7 сая нийт 101.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг1 хоршоо, 1 бүлэг, 41 иргэн,  Оёдол, гутал үйлдвэрлэлийн чиглэлээр  1 хоршоо, 4 иргэн, дугуй засвар 2 иргэн,  төмөр хийц , гагнуурын чиглэлээр 2 иргэн, эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр 2 иргэн, модон эдлэлийн чиглэлээр 2 иргэн, туслах аж ахуй эрхэлдэг 5 иргэн, худалдаа, үйлчилгээний чиглэлээр  2 хоршоо, 17 иргэн тус тус ажиллаж байгаа нь тус сумын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд  нөлөөлж  байна.

Хөдөө аж ахуй

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 12 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5 га буюу 42 хувьд нь төмс, 3 га буюу 25 хувьд хүнсний ногоо, 3 га буюу 25 хувьд малын тэжээлийн ургамал, 1 га буюу 8 хувьд чацаргана тариалж байна.

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр Арвайхээр- Баянхонгорын чиглэлийг  холбосон улсын чанартай 77 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог. Улсын чанартай авто замтай сумын төвийг холбосон 3.2 км хатуу хучилттай авто зам 2024 онд баригдаж байна.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2004 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай. Мөн цахилгаан шугам сүлжээний өргөтгөлийн ажил хийгдсэн.

Ус хангамж. 

"Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цэвэр усны шугам, усан сан, бохирын шугам, цэвэрлэх байгууламж, усан санг тэжээх зориулалттай гүний худаг гэхчлэн инженерийн шугам шүлжээг цогцоор нь шийдвэрлэсэн. 

Дулаан хангамж. Сумын төвд төвлөрсөн уурын зуухтай ба албан байгууллага, аж ахуйн нэгж, төвд ойр айл өрхүүд нэгдсэн дулааны шугаманд холбогдсон. Соёлын төв тусдаа халаалттай.

НИЙГЭМ

Шилжилт хөдөлгөөн

Тус сум нь аймагтай хил залгаа оршиж нийт хүн амын 22.1 хувь нь сумын төвд, 77.9 хувь нь хөдөөд амьдардаг, Эмээлт, Дэрсэн хонхор баг аймагтай хил залгадаг, Аргуйт баг сумын төвөөс алслагдмал  оршдог.Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Сумын хүн амын 54.7  хувь нь залуу болон дунд насныхан, 37.4 хувь нь хүүхэд, 7.9 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж

 Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.  Шинээр орон сууцны барилга барих шаардлагатай.

Инженерийн нэгдсэн шугам сүлжээ баригдсанаар "Хаус" хороолол бий болж иргэдийн амьдрах ая тухтай орчин бүрдсэн.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

470

2

Сургуулийн дотуур байр

хүүхэд

51

3

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

суралцагч

0

4

Цэцэрлэг

хүүхэд

80

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

12

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

7200

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

30

10

Банк

тоо

2

12

Халуун ус

шүршүүр

 

Сургууль

§  Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

§  Марзат багийн Хайрханы хороонд байршилтай

§  640 хүүхдийн хүчин чадалтай.

§  1985 онд ашиглалтанд орсон. 2005 онд их засвар хийгдсэн, тоосгон хийцтэй, чанар сайтай барилгатай.

Цэцэрлэг

§   Хүүхдийн цэцэрлэг Марзат багийн Хайрханы хороололд байршилтай

§  75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 

§  2010 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилгатай.

Мөн 2022 онд өргөтгөлийн барилга баригдсан.

Соёл, спорт

Сүүлийн үеийн стандартын дагуу баригдсан спорт заалтай.

Соёлын төв

§  Соёлын төв

§  Марзат багийн Хайрханы хороололд байршилтай

§  250 хүний суудалтай

§  2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.