card

ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Бургастын буган хөшөө: Өлзийт толгойн далангийн буган хөшөө. Сумын төвөөс баруун урагш 28 км-ын зайтай Ар-Агуйн голын зүүн дэнжид байдаг. Бурхантын өвөлжөөний буган зурагтай хаднууд: Бурхантын буган хөшөө нь сумын төвөөс 16 кмт байдаг. Уг хадны зураг нь маш гоёмсог, босоо хэлбэртэй бугын зурагтай.


Бор ламын агуй: Сумын төвөөс баруун хойш 20км, Даагийн хадны Гурван өндрийн өвөрт байдаг. Уг агуйд даянч лам нар бясалгал үйлддэг байжээ.
Говийн гурван эрэлчин хөшөө: Сумын төвөөс зүүн тийш 12 кмт оршдог. МЭӨ 2-3-р зуунд холбогдоно. Хар, шаргал, хөх, саарал өнгийн 2м орчмын өндөр, 3 босоо чулуунаас бүрдсэн дурсгал юм.

Гозгорын бэлийн буган хөшөө: Энэ хөшөө нь МЭӨ 2-р зууны дурсгал бөгөөд сумын төвөөс 26 кмт байдаг. Дээр нь нар, сар, хос бугыг сийлсэн байдаг.
Дугана буудал: Сумын төвөөс 16 кмт Хар нүдэнгийн талын хойд хэсэгт байдаг. Манжийн үед худалдааны газар Өртөөний төв байсан гэж үздэг.
Мааний үсэгтэй цохио: Уг цохио сумын төвөөс 45 км зайтай, Муруйн баруун салаа Хужиртын эхэнд байрладаг. Юндэн гэвш гэдэг нутагтаа төдийгүй Халхад дээгүүр орох эрдэмтэн лам 1910-1930-аад оны үед энэ нутагт амьдарч байхдаа Дагвачомбын аманд нутагладаг байжээ. Энэ үедээ байгалиас тогтсон цохион дээр “Ума ра базнади Ум мани бадми хум Ум базар ваани” гэж түвдээр язгуурын гурван бурхны тарнийг бичиж рэзсүмгомбын сүмийш бүтээн дахин шүтэж байжээ.
Манцуйт хөшөө: Сумын төвөөс хойш 27кмт Хужиртын эхэнд байдаг, өлгийтэй хүүхэд хэлбэртэй 90 см урт, цээжний өргөн 27 см. Энэхүү хөшөөг нутгийнхан Манцуйт хөшөө гэж нэрлэжээ. Уг хөшөө нь 190 см өндөр, 60 см өргөн, 21 см зузаан, том буган хөшөөний урд ёроолд байрладаг. Хүүхэд ороогоод байхаар болон хүүхэд гаргахгaьдаг байв.