card

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

         1992 онд “Засаг Захиргаа Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” Монгол Улсын хуулийг Монгол Улсын Их Хурал батлан гаргаж Аймаг, сумдад ИТХ-ын байгууллага анх үүсч байгуулагдсан билээ.

     Хайрхандулаан сум 1992 оны 10-р сард болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуулиар суманд ИТХ-ын 30 төлөөлөгчидтэй, ИТХ-ын 5 тэргүүлэгчидтэйгээр ИТХ-ын даргыг орон тооны бусаар хуулийн дагуу сонгож, ИТХ-ын нарийн бичгийн даргыг орон тооны болгон баталж анхны ИТХ-ын байгууллага бий болж үйл ажиллагаа нь эхэлсэн билээ.

Хайрхандулаан сумын анхны ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сумын ЕБС-ийн захирал Гомбын Мягмар /орон тооны бус/, ИТХ-ын нарийн бичгийн даргаар сумын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны даргаар ажиллаж байсан Цэдэндагвын Мигэддорж /орон тооны/, ИТХ-ын тэргүүлэгчээр Сумын төвийн 6-р багийн Засаг дарга Содномпунцагийн Болоож, Сумын клубын эрхлэгч Мишигийн Цэрэнлхагва, 10 жилийн сургуулийн багш Тэгшбаярын Батдэлгэр нар сонгогдож байв.

Тус сумаас Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Билгээгийн Дамуударь /3-р багийн малчин /Цэдэндагвын Мигэддорж/, Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Батдэлгэр /ЕБС-ийн багш/ нар сонгогдож байв.

     1996 оны Орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулиар “Засаг Захиргааны Нэгж түүний удирдлагын тухай, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нам тус бүрээс 20 төлөөлөгчийн нэр дэвшүүлэн сонгосноос МАХН-аас 9 төлөөлөгч, МҮАН-аас 11 төлөөлөгч, Сумын ИТХ-д бүгд 20 төлөөлөгч сонгогдож Сумын ИТХТ-ийн дарга нь орон тооны болж 1996 оны ИТХ-ын анхны хуралдаанаараа Сумын засаг даргаар ажиллаж байсан Т.Төмөрчөдөр Сумын ИТХТ-ийн даргаар сонгогдож. ИТХ-ын ажилтнаар Ж.Нямдаваа, Сумын Засаг даргаар Д.Жамбалсүрэн нар ажиллаж, 2000 онд болсон Орон нутгийн сонгуулиар 20 тойрогт МАХН-аас 11 төлөөлөгч, МҮАН-аас 9 төлөөлөгч тус тус сонгогдож байв. Сумын ИТХТ-ийн даргаар сумын ЕБС-д бага ангийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан Дагдандоржийн Цэвэлдулам сонгогдож ажиллаж байжээ.

    2004 онд болсон Орон нутгийн сонгуулиар 20 тойрогт МАХН-аас 15 төлөөлөгч, Эх орон, Ардчилал эвслээс 5 төлөөлөгч сонгогдож, Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Д.Цэвэлдуламыг улируулан сонгож, ИТХ-ын ажилтнаар Д.Тогтох, Б.Даваасамбуу нар ажиллаж байв. Сумын Засаг даргаар Т.Төмөрчөдөр Засаг даргаар дахин сонгогдон ажиллаж байжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус сумын харьят МШБ-ны захирал Цэдэндоржийн Эрдэнэчимэг, Доржхорлоогийн Сүхбат нар сонгогдож байв.

         ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ ӨНӨӨГИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

                  ИТХ-ЫН ДАРГА                       НАРИЙН БИЧГИЙН  ДАРГА           МЭРГЭЖИЛТЭН

                          Б.ЧИНБАТ                                Б.ДОЛГОРСҮРЭН                      Б.НЯМЗАГАР  

                                                                                 

                                                                             ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООД

УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХОРОО

  • Б.Чинбат
  • П.Алтанган
  • Б.Тогтуунбаяр
  • Д.Очиржанцан
  • Ц.Пүрэвдавга

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО

  • Б.Чинбат
  • Д.Нангид
  • Х.Мөнхдорж
  • Д.Очиржанцан
  • Ц.Пүрэвдавга
  • А.Эрдэнэ-Очир
  • Ш.Баярсайхан
  • Ч.Ганхуяг

ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОРОО

  • Д.Очиржанцан
  • Ч.Ганхуяг
  • Ц.Гомбосүрэн
  • С.Цэдэвсүрэн
  • Х.Мөнхдорж
  • Т.Төмөрбат
  • Б.Чулуунбаатар

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРОО

  • Б.Тогтуунбаяр                  
  • П.Алтанган                                        
  • Д.Бямбажаргал
  • Р.Сэрчиннамжил     
  • Н.Шийрэвнямбуу
  • Д.Төмөрчөдөр
  • А.Даваадорж

 ЁС ЗҮЙН ХОРОО

  • Ц.Пүрэвдавга
  • Д.Нангид
  • Т.Мөнхтогтох
  • Ц.Гомбосүрэн
  • А.Даваадорж

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГ СОНГОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА.

Email: khairkhandulaan.khural@ov.gov.mn

Facebook: Хайрхандулаан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Утас: 86081818, 88090427