card

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Тус сумын ЗДТГ-нь нийгмийн тогтолцооны өөрчлөлт, Монгол Улсын ардчилсан шинэ “Үндсэн хууль”, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай шинэ хуулийн дагуу 1992 оны 10 сард байгуулагдан анхны Засаг даргаар Т.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч санхүү тасгийн даргаар Ц.Цоодол, ЗДТГ-ын даргаар Т.Уранчимэг нарын удирдлагуудтай 19 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа эхлүүлж байжээ. 1992 оноос хойшхи  8 бүрэн эрхийн хугацаанд 6-н Засаг дарга, 6-н Засаг даргын орлогч, 7-н Тамгын газрын дарга удирдан ажиллаж байна.

        2024 онд   Засаг дарга П.Алтанган, Засаг даргын орлогч Ц.Пүрэвдавга, ЗДТГ-ын дарга А.Батсайхан нарын удирдлагуудтай  үндсэн 23, босоо тогтолцоотой  8-н албан хаагч, гэрээт 1 ажилчинтай  бүтэц орон тоо нь ЕБС дээр  батлагддаг Тамгын газарт байрлан үйл ажиллагаа явуулдаг 1 ажилтантай нийт 33 төрийн албан хаагч  төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

СУМЫН ЗАСАГ ДАРГААР:

1.     Тогоочийн Төмөрчөдөр               1992-1996, 2000-2007 онуудад

2.    Буддоржийн Жамбалсүрэн          1996-1998 он

3.    Гомбо Мягмар                               1998-2000 он

4.    Цэрэнбалжирийн Пүрэвсүрэн      2007-2012 он

5.    Самбуу-Ёндонгийн  Ганхуяг         2012-2016 он

6.    Чулуунбаатарын Ганхуяг              2016-2023 он

7.    Пүрэвдорж Алтанган                     2023 оны 04-р сарын 01-нээс

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧООР:

1.    Цэвээний Цоодол                          1992-2000 он

2.    Рашдэлэгийн Цэрэндаш               2000-2004 он

3.    Агвааны Батсайхан                       2004-2008 он

4.    Чулуунбаатарын Ганхуяг              2008-2012 он

5.    Жамьяндавгын Нямдаваа            2012-2016 он

6.    Батбаярын  Цогтсайхан                2016-2021 он

7.    Цэрэнлхавгын Пүрэвдавга          2022 оны 1-р сараас

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР:

1.    Төмөрийн  Уранчимэг                   1992-1994 он

2.    Балжиннямын Даваасамбуу         1994-1997 он

3.    Санжмятавын Түмэнжаргал         1997-2000 он

4.    Рашдэлэгийн Цэрэндаш               2000-2005 он

5.    Батбаярын Цогтсайхан               2006-2010 он

6.    Дагдандоржийн Цэвэлдулам      2010-2017 он

7.    Агвааны Батсайхан                      2017 оноос  тус  тус ажиллаж байна.

              Засаг даргын Тамгын газар нь: 1994, 1995  онд аймгийн “Тэргүүний сум”-аар, 1995 онд “Соёлын жил”-ийн ажлаар аймагт “Тэргүүн байр”, 2008 онд  аймгийн “Тэргүүний сум” , 2014 онд аймгийн “ Шилдэг тохижилттой сум”, 2018 онд аймгийн “Тэргүүний сум” ”, 2018 онд “Хүүхэд хамгааллын жил”-ийн ажлаар “Тусгай” байр, 2019 онд аймгийн “Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн ажлаар “Тусгай байр”,  2020, 2022 онд аймгийн “Тэргүүний сум”-аар тус тус шалгарсан амжилт үзүүлсэн.

Монгол Улсын ардчилсан шинэ “Үндсэн хууль”, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай шинэ хуулийн дагуу засаг захиргааны анхан шатны нэгж нь “Баг” байхаар хуульчилсны дагуу сумын нутаг дэвсгэр, хүн амын байршлын хувьд 6-н баг болгон хуваарилан багийг байгуулж анхны багийн Засаг даргаар Бурхантын 1-р баг Сангидоржийн Шийрэвнямбуу, Нартын 2-р баг Аягаагийн Хэнмэдхэв, Эмээлтийн 3-р баг Чойнорын Батсүх, Дэрсэн хонхорын 4-р баг  Чимэдбазарын Батдорж, Ар агуйтын 5-р баг Дамдинцэвээний Эрдэнэбат, Марзатын 6-р баг Содномпунцагийн Болоож нар томилогдон ажиллаж байжээ.

Багуудаас ажлын амжилтаараа Марзатын 6-р баг 1993, 2001, 2003 онуудад аймгийн “Тэргүүний баг”, Бурхантын 1-р баг 2008 онд аймгийн “Тэргүүний баг”-аар шалгарч байсан.