card

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАЙРХАНДУЛААН СУМЫН ЕБС-ИЙН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ, ЗОРИЛГО, ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС, ҮНЭТ ЗҮЙЛС, УРИА

Сургуулийн зорилго, алсын хараа

1. АЛСЫН ХАРАА: Математик, Англи хэлний сургалтаар хөдөөгийн загвар сургууль болох

2. ЭРХЭМ ЗОРИЛГО: Сургалтын орчин, чанар, үр дүнгээр Өвөрхангай аймгийн тэргүүлэх сургуулиудын нэг болох

3. ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС: 1. Мэргэшсэн удирдлага – Зөв хандлага

                                       2. Чадварлаг багш – Сурагчийн хөгжил

                                       3. Сэтгэлтэй ажилчин – Таатай цэвэр орчин

4. ҮНЭТ ЗҮЙЛС : 1. Хүнлэг энэрэнгүй

                             2. Голч шударга

                             3. Хариуцлага, сахилга бат

                              4. Итгэл, хүндлэл 5. Идэвхи, санаачилага

5. БАЙГУУЛЛАГЫН УРИА: Хүүхэд бүр амжилтын төлөө, хүн бүр ажилдаа эзэн болохын төлөө

6. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ЗОРИЛГУУД: 1. Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлнэ.

                                                                                                                 2. Сургуулийн менежментийг боловсронгуй болгоно.

                                                                                                                 3. Багш нарын бүтээлч, чадварлаг хамтлаг бүрдүүлнэ.

                                                                                                                 4. Сургуулийн материаллаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

2. ХАЙРХАНДУЛААН СУМЫН ЕБС-ИЙН ТҮҮХИЙН ТОВЧООН.

Сайн ноёны хошуунд хүн амаа бичиг үсэгтэй, боловсрол, соёлтой болгох асуудал Автономит Монголын үеэс буюу Сайн ноён хан Т. Намнансүрэнгийн хичээл зүтгэлтэй ихээхэн холбоотой гэдэг билээ. Ардын засгийн эхэн үед хөдөлмөрчдийг бичиг үсэгт сургах нь гэр, бүлгэм, түр сургуулийн хэлбэрээр үүсчээ. Гэрийн сургалт нь сайн дурын үндсэн дээр багш, шавь хоёрын хичээнгүй чармайлтанд тулгуурладаг байжээ. Гэрээр сайн сурсныг орон нутагт ажил хийлгэж, заримыг нь хошууны хөрөнгө зардлаар сургуульд сургадаг байсан байна. Анх 1922 онд Хайрхандулаан сумын нутаг “Өндөр шил” гэдэг газар 2 гэр 30 орчим хүүхэдтэй Ц. Раш-Онолт сургагч багшаар ажиллаж байсан нь Өвөрхангай аймгийн анхны сургуулийн эх үүсвэр болсон гэж үздэг. 1925 онд Ц. Раш-Онолт багшийн удирдлагаар Ханхөгшин уулын хошууны тэнхимээс гадна орон нутгийн төсвөөр бичиг үсгийн түр сургууль, бүлгэм олноор нээгдэж 1930-1931 онд бичиг үсгийн судалгаа гаргахад Гурван-Өндөрт 31, Ханхөгшинд 8, Гүнбүрдэд 10, Гүн нуурт 21 нийт 69 хүн шинээр бичиг үсэгтэй болсон судалгаа гарч байжээ. 1931 онд Хайрхандулаан сум байгуулагдсаны дараа суманд бичиг үсгийн бүлгэм нэртэй Ц. Раш-Онолт багштай түр сургууль зуны цагт хичээллүүлж, хөвгүүд охидыг бичиг үсэгт сургаж байв. 1937 оны 2 сарын 3-нд болсон Аймгийн Яамны Тэргүүлэгчдийн хурлаар Хайрхандулаан зэрэг гурван суманд 45-с доошгүй сурагчтай сайн дурын сургууль байгуулах, ардын хөдөлгөөнийг хүчтэй өрнүүлж, тэдний тусламж, хөрөнгийг хуралдуулах ажлыг зохиохыг сумдын дарга нарт даалгажээ. (УТТА ф-1, Д-2, ХН-66) Энэ үндсэн дээр сургууль байгуулах ажил өрнөж, нутгийн хөдөлмөрчид, малчдаас дэмжлэг авч эхэлсэн гэдэг билээ. 1940 онд МАХН-ын 10-р, Улсын 8-р их хурлуудын шийдвэрийн дагуу улсын бүх сумдыг анхан шатны бага сургуультай болгох ажил хэрэгжиж эхэлжээ. 1940 оны 4 сарын 23-ны өдрийн Аймгийн Яамын тэргүүлэгчдийн хурлаар 20 сумын сургуульд гэр, сууц хуваарилжээ. Үүнд: Хайрхандулаан бэлэн гэр дөрөвтэй, нэмэн олгох 6-с хоёрыг Онгийн хүрээн дээрээс (устан, хураагдсан сүм хийдийн хөрөнгөнөөс) авах, Гүннарийн 1 гэр авах хуваарь гаргажээ. (УТТА Ф-1 Д-2, ХН-820) Мөн 1940 оны 4 сарын 3-ны өдрийн аймгийн Яамны 10 тоот тушаалаар Хайрхандулаанд Гүннарийны Дашдоржийн Гончигдоржийг захирлаар, ЗүүнбаянУлааны Гаваагийн Намхайг багшаар, Гүннарийнд мөн сумын Цэрэндоржийн Сандивыг захирлаар, Зүүнбаян-Улааны Солийн Самданг багшаар тус тус томилжээ.(УТТА мөн ХН-820-д) Ингэж сургуулийн насны охид хөвгүүдийг 1940 оны зун намарт 1-р ангийн сурагч болгох бэлтгэл ажлыг хангаснаар 1941 он болоход 1, 2-р ангиудтай шууд хичээллэж эхэлсэн. 1943-1944 оны хичээлийн жилд 3 багш, 102 сурагчидтайгаар хичээллэн анхны төгсөлтөөрөө 33 хүүхэд төгсгөжээ. Улс орны хөгжлийг даган, бодлого чиглэлд нийцүүлэн өргөжин бэхжиж 1963-1964 оноос 7 – жилийн сургууль болж дунд сургуулийн анхны захирлаар Пунцагийн Лхүмбэ, хичээлийн эрхлэгчээр Лхавгын Доржготов ажиллаж, 1966-1967 оноос 8 жилийн сургууль болон өргөжиж захирлаар З. Дорж, эрхлэгчээр Б. Сайнням нар ажиллаж байсан байна. 1969-1970 онд 21 багш 423 сурагчтай, анхны 8-р ангийг 25 сурагч төгссөн байна. Энэ үеийн сургууль төгсөгчдөөс аймгийн намын хорооны дарга Н. Чимэдцэрэн, Засгийн газрын зохион байгуулагч Д. Ойдов, эдийн засгийн ухааны доктор П. Лувсандорж, эрдэмтэн орчуулагч Ц. Шүгэр, ХАА-н доктор Д. Батаа, П. Нямдовчин, МУИС-н багш профессор Ц. Гомбосүрэн, Э. Равдан, В. Отгоннасан, хөдөлмөрийн баатар, дархан аварга Д. Цэрэнтогтох нарын зэрэг олон сайчууд төрөн гарсан байна. 1971 оноос Тосонцэнгэлийн үйлдвэрийн 4 айлын угсармал модон байшин 3-г нэгтгэж улсын төсвөөр хичээлийн байр баригдаж, 1979 онд 100 хүүхдийн 2 давхар дотуур байр, 1980 онд 52 хүүхдийн БАМ-н ногоон байр, 1981 онд 80 хүүхдийн дотуур байр, 1984-1985 оны хичээлийн жилд 640 хүүхдийн 3 давхар хичээлийн байр ашиглалтанд орж материаллаг бааз бэхжин мөн хичээлийн жилд 9, 10-р ангийг зэрэг хичээллүүлэн 10 жилийн анхны захирлаар Сүрэнхүүгийн Бямбадорж, дунд ангийн хичээлийн эрхлэгчээр Пунцагийн Лхүмбэ, хүмүүжлийн эрхлэгчээр Цэрэндолгорын Жаргал, пионерын удирдагчаар Гончигзэвгээгийн Хосбаяр нар ажиллаж байв. Анхны 10-р ангийг Г. Мягмар, А. Чойжин нар дааж 46 хүүхэд төгсөж, энэ хичээлийн жилд 940 сурагчидтай, 50 гаруй багштай, 30 гаруй ажилчинтай, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Баянтээгийн хүүхдүүд хамрагдаж дотуур байрандаа 300 гаруй хүүхэд амьдарч байлаа. 1988-1990 онд А. Чойжин багш захирлаар, Т. Батдэлгэр, Б. Тайван нар дунд ангийн хичээлийн эрхлэгчээр, Д. Цэвэлдулам бага ангийн эрхлэгчээр ажиллаж байв. 1990-1992 онд Дамбын Дашдорж Зүүнбаян-Улаан сумаас шилжин ирж захирлаар, Т. Батдэлгэр, Д. Мягмар, Д. Сосорбурам, Д. Цэвэлдулам нар хичээлийн эрхлэгчээр ажиллав. Энэ үед өмч хувьчлал явагдаж, малчид хүүхдээ сургуулиас олноор гарж завсардаж байсан, багш олдохгүй боловсролын системийн уналтын үе байлаа… 1992-1997 онд захирлаад МУГБ Г. Мягмар, хичээлийн эрхлэгчээр Т. Батдэлгэр, Д. Цэвэлдулам, З. Мягмарсүрэн нар ажиллаж байв. Энэ үеүдэд Монгол улсын их хурлаас боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, боловсролын багц хуулиудыг батлан гаргаж, багшид мэргэжлийн зэрэг олгох журам шинээр гарч дүрэм журмууд шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн түүхэн үе байлаа. 1997-2002 онд захирлаар Т. Батдэлгэр, хичээлийн эрхлэгчээр С. Ганхуяг, З. Мягмарсүрэн нар ажиллаж энэ үеээс сургалтын технологийн шинэчлэлд өөрчлөлт гарч багш төвтэй сургалтаас шавь төвтэй сургалтанд шилжих өөрчлөлтийг эхлүүлж, олон улсын байгууллага болох Соросын сан, Данида сан, Нээллтэй нийгэмлэгийн хүрээлэн, ЮНИСЕФ зэрэг олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгээр сургалтууд болон орчин нөхцлийг сайжруулах төслүүд явагдсан он жилүүд байлаа. 2002-2012 онд захирлаар С. Ганхуяг, сургалтын менежерээр Т. Батдэлгэр, З. Мягмарсүрэн, Ч. Хоролмаа, нийгмийн ажилтнаар Г. Мягмар , М. Долгорсүрэн, Д. Ариунбаяр, Ж. Түвшинжаргал нар ажиллаж байжээ. 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн бүсийн төв сургууль болж бүсийн олимпиад 8 удаа зохион байгуулагдсанаас 7 удаа Хайрхандулаан сумын сургууль багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Улс орны эдийн засаг сэргэхтэй холбоотойгоор боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтууд нэмэгдэж энэ хугацаанд Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 110 сая төгрөгөөр хичээлийн байрны их засвар хийж, Дэлхийн банкны тусламжтай хэрэгжсэн “Тогтвортой амьжиргаа” төслөөр 2003 онд дотуур байрны хатуу зөөлөн эдлэл 3.8 сая төгрөг, 2004 онд сурагчийн ширээ сандал 3.8 сая, 2005 онд байрны гал тогоо 9.6 сая, 2006 онд гал тогооны хэрэгсэл 4 сая төгрөгийн төсөл авч амжилттай хэрэгжүүлсэн болон 2007 онд Боловсролын салбарын хөгжил хөтөлбөрийн хүрээнд 14 сая төгрөгөөр байгалийн ухаан, 9 сая төгрөгөөр мэдээлэл тохнологийн, хөдөөгийн хөгжлийг дэмжих READ төслийн хүрээнд 1600 ш ном бүхий 4 ангийн Ангийн номын сан, 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 сая төгрөгийн компьютерийн кабинет болон мөн төгсөгчид, дэмжигчдийн хандив дэмжлэгээр нэрэмжит уралдаан, олимпиадыг явуулж ирлээ. 2006-2007 оны хичээлийн жилээс 11 жилийн, 2009-2010 оны хичээлийн жилээс 12 жилийн тогтолцоонд шилжээд байна. 2013-2016 онуудад Т. Жамьяндавга захирлаар Ч. Хоролмаа, М. Үүрцайх, Л. Шийлэгчимэд нар сургалтын менежерээр ажиллаж байв. 2016-2019 онуудад Ч. Хоролмаа захирлаар менежерээр Д. Ариунбаяр, Л. Шийлэгчимэд, Лхавгасүрэн, С. Пүрэвтогтох нар ажиллаж байжээ. 2019 – 2022 онд Д. Ариунбаяр захирлаар, Г. Чулуунсувд нар ажиллаж байлаа. 2011-2022 онд тус сургуулийн нийгмийн ажилтнаар Б. Доржпагам, 2023 оноос Г.Уранцэцэг ажиллаж байна.

4.СУРГУУЛИЙН БРЭНД АЖИЛ 1. Тогтмол явагддаг нэрэмжит ажлууд:

                                             1. Бага ангийн багш сурагчдын “БИДНИЙ ӨДРҮҮД” сарын аян

                                              2. Залуу багш нарын манлайлал 14 хоногийн аян

                                             3. Зэрэгтэй багш нарын нэрэмжит 14 хоногийн аян

                                             4. Математик-14 хоногийн аян

                                             5. “Эх хэлээ эрхэмлэе” 14 хоногийн аян

1.1: Бага ангийн багш сурагчдын “БИДНИЙ ӨДРҮҮД” арга хэмжээг 18 жил тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд багш сурагчийн хичээлийн ирц, зөв мэндлэх хүндлэх ёсыг хэвшүүлэх, ангиудын дэг журам, ариун цэвэрт үнэлгээ өгч шилдэг ангийг шалгаруулах, сурагчдын дунд бага ангийн багш нарын нэрэмжит шалгалтуудыг авах,(Тухайлбал 2024 онд Р. Түмэндэмбэрэл, Д. Отгонцэнхэр багшийн нэрэмжит “Илэрхийлэл хэн сайн бодох вэ? хамт олон шалгаруулах, Н. Амбасэлмаа, Б. Насанжаргал багшийн нэрэмжит ”Өгүүлбэртэй тоог хэн сайн бодох вэ?, Г. Чулуунсувд, Б. Болормаа нарын “Алдаагүй бичигтэн” зэрэг), мөн дотуур байр руу чиглэсэн сургалт, чөлөөт цагийг зөв өнгөрөөх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, ажилчдын ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгч шалгаруулах зэрэг сургуулийн бүхий л ажилд хяналт тавьж хамтын оролцоог хангадаг, олны талархлыг хүлээдэг, зохион байгуулалттай ажил болоод удаж байна. Бай шагналаа өөрснөө хариуцан гаргадаг бөгөөд 2024 онд тус аян нь 4 чиглэлээр 9 үйл ажиллагаа зохион байгуулагдаж тус бүрдээ 1-3 байр,өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан. Нийт 187 сурагч 10 багшид 367000 төгрөг зарцуулсан байна.

Сүүлийн үед залуу багш нар олширч буйтай холбогдуулан залуу багш нарынхаа чадварыг нийтэд сурталчлах, давуу талыг олж харах, залуучуудын нүдээр алдаа дутагдлаа олж харах , хамт олон дундаа түргэн нийгэмшүүлэх зорилго бүхий Залуу багш нарын манлайлал аяныг зохион байгуулж мөн л аяны хүрээнд гарсан шагнал урамшлын болоод бүтээн байгуулалтын зардлыг залуучууд өөрсдийн хүчээр шийдвэрлэж байгаа юм.

1.3 Зэрэгтэй багш нарын аян. Жилд 1 удаа заах аргач ба тэргүүлэх зэрэгтэй багш нарын 14 хоногийн аян явагдаж хичээл сурлагын чанарыг сайжруулах, багшийн мэргэжлийн зэргийн нэр хүндийг өсгөхөд чиглэсэн олон ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал 2022 онд явагдсан “Тэргүүлэх зэрэгтэй багшийн манлайлал” сарын аяны удирдамж, төлөвлөгөө

1.5. Үр дүнтэй явагдаж хэвшсэн нэг ажил бол “Эх хэлээ эрхэмлэе” аян юм. Энэ аянаар сурагчдын эх хэлээрээ зөв, алдаагүй унших бичих чадварыг дээшлүүлэх зорилготой олимпиад, уралдаан явуулах, сурагчдын алдаагүй цэвэр бичгийн үзэсгэлэн гаргах зэрэг чухал ач холбогдолтой нөлөөллийн ажлыг явуулахын зэрэгцээ сургуулийн хамт олон болон сумын төрийн албан хаагчдын үндэсний бичгээрээ уншиж, бичих чадварыг дээшлүүлэх зорилготой сургалтуудыг зохион байгуулдаг уламжлалтай. 2024 онд 6-12-р ангийн сурагчдын хооронд “Эх хэлээ эрхэмлэе” уралдаан зохион байгуулснаар сурагчдын зохион найруулж бичих чадварт 10-15%-ийн ахиц гарсан амжилттай байна. 6-12 ангийн дунд “Үндэсний бичгээр хэн сайн унших вэ?” ,“Хичээнгүй сайхан бичигтэн анги хамт олон” шалгаруулах уралдаануудыг зохион байгуулж сурагчдын унших бичих чадварт 10%-15%-ийн ахиц гарч сурагчдын үндэсний бичгээр сурах хүсэл сонирхол нэмэгдсэн.

2. Сурлагын стандартыг сайжруулах, хянах зорилготой сумын Засаг даргын нэрэмжит “Амжилт өөд” стандартын уралдаан.

2017 оноос хойш 5 удаа явагдаад байна. Жил бүрийн 10-11-р сард явагддаг бөгөөд амжилттай шалгагдсан 6 багшийг сумын Засаг даргын зүгээс 100-с дээш мянган төгрөгөөр урамшуулдаг уламжлалтай. Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт суугдан бодлогын баримт бичигт оруулсан учраас жил бүр явагддаг ажил билээ. Тухайлбал 2023-2024 оны хичээлийн жилд: Судлагдахуун бүрийн стандарт хангалт, гүйцэтгэлийг үнэн бодитой тогтоож, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, дэмжих, сумын СЗДҮ-ны хэрэгжилтйг хангах зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг судлагдахуун бүрээр авдаг шалгалтын удирдамжийг гаргаж, шалгалтыг зохион байгуулах сургуулийн захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсэг тухайн ажлыг гүйцэтгэж 11 сарын 20-нд дүн мэдээг гаргалаа. Ахлах, дунд ангийн багш нарын 2 ангиас, бага ангийн багш нараас математик, монгол хэлний хичээлээр тус шалгалтууд авагдлаа. Шалгалтууд удирдамжинд заасан зохион байгуулалтын хүрээнд ахлах, дунд ангийн багш нар өөрөө ордог нэг ангиа сонгож, нэг ангийг нь хариуцсан менежер сонгож шалгалтуудыг авсан. Тус шалгалтад нийт 18 бүлгийн 56 шалгалтын давхардсан тоогоор 1103 хүүхэд хамрагдлаа. Шалгалтын материалыг тухайн хариуцсан менежерүүд уламжлалт аргаар бэлтгэсэн. Ахлах дунд ангийн 38 материал, бага ангийн 18 ширхэг шалгалтын материалыг бэлтгэж тус шалгалтуудыг авлаа. Нийт сургуулийн дундаж гүйцэтгэл 51.4% тай шалгагдсан нь гарааны шалгалтын дундажаас 9.3% аар өссөн байна. Амжилтын өөд хөндлөнгийн шалгалтын нийт дундаж гүйцэтгэрээрээ багш Г.Сайнбилэг, Д.Отгонцэнхэр, Ц.Оюунчимэг нар тэргүүлсэн бол судлагдахуунаараа Б.Болормаа багшийн 4б анги монгол хэлний хичээлээр, 10а анги Ж.Лхагвасүрэн багшийн биологийн хичээлээр, 6а анги Х.Мөнхтөр багшийн технологийн хичээлээр тус тус шалгарсан байна.

3. Сургуулийн ногоон байгууламж.

Сургуулийн ногоон байгууламжийг бий болгох, өргөтгөх чиглэлээр 2009 оноос тууштай ажилласны үр дүнд 2009 онд 8 ш байсан мод одоо 1000 гараад байна. Одоо сургуулийн талбайд чацаргана 500 гаруй ширхэг ургаж жилдээ 150с дээш кг ургац хурааж авч багш, ажилчдын хэрэгцээнд өвөл хаваржин ашиглаж дархлааг дэмжиж байгаа бол 2023 онд барьсан хүлэмжээс жилдээ өргөст хэмх, чинжүү, улаан лооль, салатны байцаа, гүзээлзгэнэ зэргийг тарьж өөрсдийн хэрэгцээнд хэрэглэж, багш ажилчдадаа хямдралтай үнээр худалдаалж байна. Иргэд, эцэг эхчүүд, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр жил бүр 200-с доошгүй мод бут суулгаж, арчилж тордон ургуулж байна.

Төгсөгчид, ард иргэдийн хандив тусламжаар ногоон байгууламжаа жил бүр өргөтгөж мод, бут нэмж суулган арчилдаг. 2023 оны 10-р сард МУ-н гавьяат эмч Б. Даш-Яндаг ангийн төлөөллийн хамт ирж жимсний болон гоёлын 200 суулгац бэлэглэсэн билээ.

4.Шатар

2 охин, 3 хөвгүүн оролцсон сургуулийн аварга шалгаруулах шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнийг сүүлийн 5 жил зохиож 12-с дээш баг жил бүр ороллцож өрсөлдөөнтэй болж сүүлийн жилүүдэд багш, ажилчдын баг нэмэгдэн орж тэмцээнийг өрсөлдөөнтэй болгож байна. Ж. Лхавгасүрэн багштай 12-р анги 3 жил дараалан түрүүлж цомоо үүрд хадгалах эрхээ авсан билээ. 12 баг оролцлоо гэхэд нийт 60 хүүхэд тэмцээнд оролцох хэмжээний бэлтгэлтэй байна гэдэг бол нийтдээ 4 хүүхэд тутмын 1-нь шатар тоглодог гэсэн судалгаа байгаа юм. Аймаг, бүсийн, олон хотын тэмцээнд ч бүтэн багаараа очиж оролцдог хөдөөний 3 сумын нэг болж өрсөлдөж байна..

Цааш үзэх
 
story-image

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАЙРХАНДУЛААН СУМЫН ЕБС

Сургуулийн алсын хараа, зорилго, түүхийн товчоон, удирдлага бүрэлдэхүүн, багш нар танилцуулга, бренд ажил

1. АЛСЫН ХАРАА: Математик, Англи хэлний сургалтаар хөдөөгийн загвар сургууль болох

2. ЭРХЭМ ЗОРИЛГО: Сургалтын орчин, чанар, үр дүнгээр Өвөрхангай аймгийн тэргүүлэх сургуулиудын нэг болох

3. ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС: 1. Мэргэшсэн удирдлага – Зөв хандлага

                                       2. Чадварлаг багш – Сурагчийн хөгжил

                                       3. Сэтгэлтэй ажилчин – Таатай цэвэр орчин

4. ҮНЭТ ЗҮЙЛС : 1. Хүнлэг энэрэнгүй

                             2. Голч шударга

                             3. Хариуцлага, сахилга бат

                              4. Итгэл, хүндлэл 5. Идэвхи, санаачилага

5. БАЙГУУЛЛАГЫН УРИА: Хүүхэд бүр амжилтын төлөө, хүн бүр ажилдаа эзэн болохын төлөө

6. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ЗОРИЛГУУД:

                                                                                                                1. Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлнэ.

цааш үзэх