card

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

         1992 онд “Засаг Захиргаа Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” Монгол Улсын хуулийг Монгол Улсын Их Хурал батлан гаргаж Аймаг, сумдад ИТХ-ын байгууллага анх үүсч байгуулагдсан билээ.

     Хайрхандулаан сум 1992 оны 10-р сард болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуулиар суманд ИТХ-ын 30 төлөөлөгчидтэй, ИТХ-ын 5 тэргүүлэгчидтэйгээр ИТХ-ын даргыг орон тооны бусаар хуулийн дагуу сонгож, ИТХ-ын нарийн бичгийн даргыг орон тооны болгон баталж анхны ИТХ-ын байгууллага бий болж үйл ажиллагаа нь эхэлсэн билээ.

Хайрхандулаан сумын анхны ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сумын ЕБС-ийн захирал Гомбын Мягмар /орон тооны бус/, ИТХ-ын нарийн бичгийн даргаар сумын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны даргаар ажиллаж байсан Цэдэндагвын Мигэддорж /орон тооны/, ИТХ-ын тэргүүлэгчээр Сумын төвийн 6-р багийн Засаг дарга Содномпунцагийн Болоож, Сумын клубын эрхлэгч Мишигийн Цэрэнлхагва, 10 жилийн сургуулийн багш Тэгшбаярын Батдэлгэр нар сонгогдож байв.

Тус сумаас Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Билгээгийн Дамуударь /3-р багийн малчин /Цэдэндагвын Мигэддорж/, Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Батдэлгэр /ЕБС-ийн багш/ нар сонгогдож байв.

     1996 оны Орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулиар “Засаг Захиргааны Нэгж түүний удирдлагын тухай, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нам тус бүрээс 20 төлөөлөгчийн нэр дэвшүүлэн сонгосноос МАХН-аас 9 төлөөлөгч, МҮАН-аас 11 төлөөлөгч, Сумын ИТХ-д бүгд 20 төлөөлөгч сонгогдож Сумын ИТХТ-ийн дарга нь орон тооны болж 1996 оны ИТХ-ын анхны хуралдаанаараа Сумын засаг даргаар ажиллаж байсан Т.Төмөрчөдөр Сумын ИТХТ-ийн даргаар сонгогдож. ИТХ-ын ажилтнаар Ж.Нямдаваа, Сумын Засаг даргаар Д.Жамбалсүрэн нар ажиллаж, 2000 онд болсон Орон нутгийн сонгуулиар 20 тойрогт МАХН-аас 11 төлөөлөгч, МҮАН-аас 9 төлөөлөгч тус тус сонгогдож байв. Сумын ИТХТ-ийн даргаар сумын ЕБС-д бага ангийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан Дагдандоржийн Цэвэлдулам сонгогдож ажиллаж байжээ.

    2004 онд болсон Орон нутгийн сонгуулиар 20 тойрогт МАХН-аас 15 төлөөлөгч, Эх орон, Ардчилал эвслээс 5 төлөөлөгч сонгогдож, Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Д.Цэвэлдуламыг улируулан сонгож, ИТХ-ын ажилтнаар Д.Тогтох, Б.Даваасамбуу нар ажиллаж байв. Сумын Засаг даргаар Т.Төмөрчөдөр Засаг даргаар дахин сонгогдон ажиллаж байжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус сумын харьят МШБ-ны захирал Цэдэндоржийн Эрдэнэчимэг, Доржхорлоогийн Сүхбат нар сонгогдож байв.

     2008 оны 9-р сарын 16-ны өдөр Монгол улсын үндсэн хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу суманд 6 тойрогт “Засаг Захиргаа Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлтийн дагуу МАХН-аас 21, АН-аас 21 хүн нэр дэвшиж МАХН-аас 16 төлөөлөгч, АН-аас 5 төлөөлөгч сонгогдож үйл ажиллагаагаа явуулж байна. ИТХ-ын даргаар Засаг даргын орлогчоор ажиллаж байсан А.Батсайхан ИТХ-ын даргаар, Сумын Засаг даргаар Ц.Пүрэвсүрэнг тус сонгогдон ажиллаж байжээ. 1-р Багийн ИНХ-ын даргаар Ч.Цэрэндорж /малчин/ 2-р багийн ИНХ-ын даргаар Ж.Түвшинжаргал /ЕБС-ийн нийгмийн ажилтан/ 3-р Багийн ИНХ-ын даргаар Т.Мөнхтогтох /бизнес 4-р Багийн ИНХ-ын даргаар Л.Төгсочир /бизнес 5-р Багийн ИНХ-ын даргаар Ч.Түмэнбаяр /5-р багийн малчин/ 6-р Багийн ИНХ-ын даргаар Ш.Пүрэвсүрэн /ТАТ-ийн ажилтан/ нар сонгогдон ажиллаж байна. Мөн Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус сумын харьяат Өвөрхангай аймгийн Засаг дарга Дуламдоржийн Тогтохсүрэн сонгогдон ажиллаж байв.

     Тус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр АН-аас 12 төлөөлөгч, МАН-аас 9 төлөөлөгч тойргоос 14, намын жагсаалтаар 7 төлөөлөгч сонгогдон нийт 21 төлөөлөгчтэй.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ж.ТҮВШИНЖАРГАЛ

Жамбаа овогтой Түвшинжаргал 1969 онд төрсөн тахиа жилтэй, 1989 онд Улаанбаатар хотын Худалдааны техниккум, 2008 онд Улс төрийн академи төгссөн. Эдийн засагч, удирдлагын менежер мэргэжилтэй. Ам бүл 5-уул, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Сумандаа ЕБС-ийн ня-бо, нийгмийн ажилтан, багийн Засаг даргын албыг хашиж байгаад 2012 оны 11 дүгээр сараас ИТХ-ын даргааг сонгогдон ажиллаж байна. Иргэдийн төлөөлөгч, тэргүүлэгчээр 3 удаа сонгогдсон, “Хөдөлмөрийн хүндэт” медальтай.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.БАТСАЙХАН

      Агваан овогтой Батсайхан 1972 онд Хайрхандулаан суманд төрсөн. 1988 онд ЕБС, 1992 онд Багшийн коллежи, 2006 онд Удирдлагын академи төгссөн. Багш, Төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй. Ам бүл 4-үүл эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 оноос ЗДТГазарт хүн ам зүй , хүүхэд залуучууд хариуцсан ажилтан, байгаль орчин газар эдэлбэрийн байцаагч, нийгмийн халамжийн ажилтан, Засаг даргын орлогч, 2008 оноос ИТХ-ын дарга, 2011 оноос ИТХ-ын нарийн бичгийн даргын ажлыг хашиж байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЖОЛООЧ

       Баяртогоо овогтой Түмэнбаяр 1988 онд Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл 4-үүл амьдардаг. 2004 онд ЕБС, 2006 онд ШУТИС-ийн МСУТөвийг төгссөн. Бульдозерчин мэргэжилтэй. 2014 оноос ИТХ-ын даргын жолоочийн ажлыг хашиж байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД

       ИТХ-ын Тэргүүлэгч Мишиг овогтой Цэрэнлхавга 1960 онд Хайрхандулаан суманд төрсөн. Бүрэн дунд боловсролтой одоогоор ам бүл 2-уул, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Жолооч, механик мэргэжилтэй иргэдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр 6 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. “Алтан гадас” одон, Нутгийн Удирдлагын Холбооны “Соёмбо” медальтай.

ИТХ-ын Тэргүүлэгч Төмөрбаатар овогтой Мөнхтогтох 1972 онд Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл 4-үүл амьдардаг. 1988 онд Хайрхандулаан сумын 10 жилийн сургууль, 1991 онд ТМС төгссөн, сантехникч мэргэжилтэй. ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа тэргүүлэгчээр 1 удаа сонгогдсон. Сумын АН-ын даргын сонгуульт ажилтай. “Хөдөлмөрийн хүндэт” медальтай.

ИТХ-ын Тэргүүлэгч Чулуунбаатар овогтой Ганхуяг 1985 онд Хайрхандулаан суманд төрсөн. 2003 онд Хайрхандулаан сумын ЕБС, 2007 онд МУИС, 2011 онд Удирдлагын академи төгссөн. Эдийн засагч, хүн амзүйч, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Сумандаа 2007-2008 онд Монгол шуудан банкны эрхлэгч, 2008-2012 онд Засаг даргын орлогч, 2013 оноос БЗДаргаар ажиллаж байна. ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр 1 удаа соногдсон. Сумын МАН-ын хорооны даргын сонгуульт ажилтай.

ИТХ-ын Тэргүүлэгч Жамьяндавга овогтой Нямдаваа 1966 онд төрсөн. Сумын ЕБС, Улаанбаатар хотод Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн. Хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. Ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Сумын засаг даргын орлогчийн ажлыг 2013 оноос эрхэлдэг. ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

ИТХ-ын Тэргүүлэгч Дуламдорж овогтой Нангид 1969 онд төрсөн тахиа жилтэй. Нягтлан бодох бүртгэлийн сургууль төгссөн, Тусгай дунд боловсролтой, ня-бо мэргэжилтэй. ХААН банкны эдийн засагч ажилтай. Ам бүл 5 нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, тэргүүлэгчээр 1 удаа сонгогдсон.

ИТХ-ын Тэргүүлэгч Батдорж овогтой Мөнхдорж 1981 онд Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл 4-үүл эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2012 онд ШУТИС-ийг төгссөн. Санхүү менежментийн мэргэжилтэй. 2013 оноос БЗДаргаар ажиллаж байна. ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр 1 удаа сонгогдсон.