card

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

         1992 онд батлагдсан “Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Цагдаа, Татвар, Нийгмийн даатгал, Цаг уур, Нийгмийн Халамж, сум хариуцсан улсын бүртгэгч, Байгаль хамгаалагч, Газрын даамал зэрэг Засаг даргын дэргэдэх албадаас гадна Засаг даргын Тамгын газарт Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Хөдөлмөр хариуцсан мэргэжилтэн, Төрийн захиргааны ажилтан, БОХ-ын улсын байцаагч, Санхүүгийн албаны дарга, Төрийн сангийн мэргэжилтэн, Нягтлан бодогч, Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2010 онд шинээр байгуулагдсан Мал эмнэлэг, үржлийн тасаг 3 орон тоотойгоор /ЖДҮ хариуцан мэргэжилтэн, ХМХЦУБайцаагч, зоо техникч/, бичиг хэргийн ажилтан, насан туршийн боловсролын арга зүйч, жолооч, нярав, үйлчлэгч зэрэг 31 орон тоотойгоор төрийн хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг сумын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, сум орны нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэж ард иргэдэд хөнгөн шуурхай үйлчилж байна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА А.БАТСАЙХАН

    Агваан овогтой Батсайхан 1972 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт ам бүл 5-уул амьдардаг. Дээд боловсролтой 1980-1988 онд Хайрхандулаан сумын ЕБС, 1988-1992 онд Архангай аймгийн Багшийн коллеж, 2002-2006 онд Улаанбаатар хотод Удирдлагын Академи төгссөн багш, Төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй.

1992-1996 он хүртэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан ЗДТГазарт хүн амзүй, хүүхэд залуучууд, хөдөлмөр эрхлэлт, иргэний бүртгэл, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан ажилтан, 1995-2000 онд сумын Байгаль орчин, газар эдэлбэрийн улсын байцаагч,  2000-2004 он хүртэл Хөдөлмөр, халамж хариуцсан ажилтан, 2004-2008 он хүртэл Засаг даргын орлогч, 2008-2011 он хүртэл ИТХ-ын дарга, 2011 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл ИТХ-ын нарийн бичгийн дарга, 2017 оны 12 дугаар сараас Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа 2015 онд “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан”, 2016 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2017 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр  болон бусад шагналаар шагнагдсан.

Сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс:

 Тогоочийн Төмөрчөдөр 1992-1996, 2000-2007, Бүддоржийн Жамбалсүрэн 1996-1998, Гомбын Мягмар 1998-2000, Цэрэнбалжирын Пүрэвсүрэн 2007-2012, Самбуу-Ёндонгийн Ганхуяг 2012-2016 онуудад тус тус ажиллаж байсан. Чулуунбаатарын Ганхуяг 2016 оноос сумын Засаг даргаар ажиллаж байна.

Сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүмүүс:

Цэвээний Цоодол 1992-2005, Рашдэлэгийн Цэрэндаш 2000-2004, Агвааны Батсайхан 2005-2008 Чулуунбаатарын Ганхуяг 2008-2012, Жамъяндагвын Нямдаваа 2012-2016, Батбаярын Цогтсайхан 2016 оноос ажиллаж байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүмүүс:

Төмөрийн Уранчимэг 1992-1994, Балжиннямын Даваасамбуу 1994-1997, Санжмятавын Түмэнжаргал 1997-2000, Рашдэлгийн Цэрэндаш 2000-2005, Батбаярын Цогтсайхан 2006-2010, Дагдандоржийн Цэвэлдулам 2010-2017, Агвааны Батсайхан 2018 оноос тус тус ажиллаж байна. Нийт ажилтан албан хаагчдын 83,8 хувь нь дээд боловсролтой ажилтан албан хаагчид байна.

     Сумын Засаг даргын Тамгын газар нь 1992 онд хуучин хөдөө аж ахуйн нэгдэл байсан барилгыг данснаас дансанд шилжүүлэн авч Тогтвортой амжиргаа төсөл болон бусад хандив тусламжаар 25 сая төгрөгийн их засварыг хийж, шинээр халаалтын зуух барьж автомашины паркыг 2 удаа шинэчлэн ажилласан байна. Сүүлийн 10 жилд төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр нь тогтмол биелүүлж, төсвийн ямар нэгэн өр авлагагүй ажилласан байна.

2017 ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГ, БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, АЖИЛТНУУД

1. Төрийн албаны тэргүүний ажилтан

• Д.Үржинбадам ЗДТГ-ын Төрийн захиргааны ажилтан /6-р баг/

• Б.Батмөнх ЕБС-ийн багш /6-р баг/

2. Төрийн үйлчилгээний тэргүүний ажилтан

• О.Чулуунбаатар ЭМТ-ийн нярав /6-р баг/

3. Сумын сайн малчин • Ш.Сүрэнхорол 5-р багийн малчин • Л.Сэрдамба 2-р багийн малчин • Д.Батбаяр 3-р багийн малчин

4. Тэргүүний хамт олон • Хүүхдийн цэцэрлэг

5. Үйлдвэрлэл үйлчилгээний тэргүүний ажилтан • Т.Дуламсүрэн 6-р баг

6. Сумын алдарт учач • Ч.Цэнд 4-р баг • Ч.Мөнх-Очир 3-р баг

7. Малд нүдтэй хүүхэд • Б.Бат-Эрдэнэ 5-р баг

8. Тэргүүний баг • Ар-Агуйтын 5-р баг

9. Шилдэг гэр бүл • Л.Төгс-Очирыг гэр бүл 6-р баг

10. Шилдэг иргэн • Ж.Банзрагч 6-р баг

11. Тэргүүний ААНэгж • Шинэ-Эзэмшил ХХК 6-р баг

12. Батламж • Ч.Пүрэвсүрэн /1-р баг/ • Ч.Дорж 3-р баг • Ч.Батжаргал 3-р баг • Д.Батбаяр 3-р баг • Ш.Сүрэнхорол 5-р баг 13. Аймгийн сайн малчин • Д.Мөнхшагдарсүрэн 6-р баг 14. Баярын бичиг • Д.Цэцгээ /6-р баг/ тус тус шалгарлаа.